Dance With Me

Uka - Dance With Me

Зун нь дуусаагүй хайр
Зургаан сарын тэнгэр
Зөөлөн борооны үнэр
Чиний дэргэд сэрэх бүрд минь үнэртээд
Чамдаа зохиосон хайр
Замдаа түмэн цэцгийг өөртөө шингээж
Миний сүүмгэр тэнгэрээс өвлөөр зөөлөн бударна

Dance with me
Оддын дунд үүлэн дээр тэднээс хол
Үлгэр шиг үргэлж жаргалтай
Дурлалцъя үнсэлцье хайрт минь
Dance with me
Саран дээр сонат эгшлүүлж
Сэтгэлээ ханатал нэг тэврэе
Эндээ үлдээд амар сайхан жаргая
Хайрт минь
Мөрийг чинь налан сууя
Хичнээн тайван бэ?гүн цэнхэр тэнгэр
Түүнийг хараад өчигдөртөө баярлана

Бидний хайрын тухай
Миний үргэлжлэл чиний тийн ялгал ярьсаар
Ирээдүйгээс инээх жаргалтай сонсогдон

Dance with me
Оддын дунд үүлэн дээр тэднээс хол
Үлгэр шиг үргэлж жаргалтай
Дурлалцъя үнсэлцье хайрт минь
Dance with me
Саран дээр сонат эгшлүүлж
Сэтгэлээ ханатал нэг тэврэе
Эндээ үлдээд амар сайхан жаргая
Хайрыг хөгжимдье

Харцанд чинь хайр зохиоё
Хаана төгсгөнө гэдгээ үл мэднэ
Хайрыг хөгжимдөөд
Хацарт минь хайр зохио
Хаана төгсгөнө гэдгээ үл мэднэ чи
 

Исполнитель: 
Год: 
Жанр: