Us tsaital hamt

Uka, Nene - Us tsaital hamt

[Nene:]
Чи бол өнгө будаг
Чамгуй бол хүнд өдөр
Чи байхад хөнгөрдөг индээгээд өнгөрдөг
Гарыг чинь хөтлөхдөө
Би хамт өтлөхдөө
Ирээдүйг дөтлөхдөө
Чамайг хөтлөнө дөө

Үүр цайтал биш үс цайтал хамт бай
Үснээс минь өлмий хүртэл чиний талбай
Өнөөдрийг өчигдөр болтол дуулая хамт бай
Өлмийгөө өргөсөн ч үнсэхэд хол байна

Ирээдүйнхээ гэрэлд нүдээ би сохолсон
Маргааш нь гүйхийн тулд өнөөдөр долгосон
Магадгүй унаж босож сөхөрч хүсэхэ болино
Мөрийг нь налахад мөрөөдлийн минь тал нь бэлэн

Найрал дуу:
Чамтай ярья бодохгүйгээр
Сонсож болно холдохгүйгээр
Хардаж хүнтэй холбохгүйгээр
Ойртож болно орхихгүйгээр
Чамтай ярья бодохгүйгээр
Сонсож болно холдохгүйгээр
Хардаж хүнтэй холбохгүйгээр
Ойртож болно орхихгүйгээр

[Uka:]
Гараас чинь атгаад
Арас чинь алхаад
Гарахдаа хайрын дуу
Аяархан аялаад
Дурлалдаа дүүлсэн
Дуу хийтлээ муу сайн байж үзэв
Одоо зүүд хүртэл чамаар дүүрсэн

Хамт байхад инээхээс өөр ид шидгүй
Хэлэх үгээ бодохгүй би ичихгүй
Хэн ч байсан чамтай ижилгуй болохоор л
Санасан байх сар жилгүй

Чиний хацар энгэр дээр
Би яг л тэнгэр дээр байгаа юм шиг ингэтлээ
Хүнээ байгаад эрхэлнэ
Тэнгэр намайг ниргэх нээ
Диваажин руу ир гэх нээ
Диван дээрээс эргэхдээ
Дотор хүнээ орхих нээ

(Найрал дуу)

[Nene:]
Надад хайртай гээд дуул би хөөрье дуртайяа
Дуртайяа

[Uka:]
Намайг санасан гээд зуур, би хайлж урсъя
Урсъя

[Nene:]
Надад хайртай гээд дуул би хөөрье дуртайяа
Дуртайяа
Намайг санасан гээд зуур, би хайлж урсъя
Урсъя

(Найрал дуу)

Исполнитель: 
Год: 
Жанр: 
Информация о песне: 
Music, Lyrics: Nene