Haana Baina

Ahuna, Nene - Haana Baina

Алхлана зовлон дундаа улам татагдана
Залхалаа энэ үр дүн үргэлж давтагдана
Би одоо хаашаа ч явахаа мэдэхгүй ээ
Энэ дотор таашааж үлдэхээ хэнд ч хэлэхгүй
Үхчихсэн мэдрэмж дотроос минь
Үнэн гэгч худал бүхэн надад ажиллана
Хүйтэн дэлхий юм шиг санагдана одоо ч маньд
Хөөрхөн хүүхэн байсан ч юутай ийтэй нь хайчлана
Чи намайг тэр доор үлдээсэн
Харин одоо би энэ охидод зөвхөн ор үлдээж байна
Чиний хийдэг зүйлс магадгүй намайг өвтгөх юм бол
Эдгэхийг биш миний сонголт одоо зөвхөн өвдөх

Hook
Чи хаана байна аа
Би энчээ хэр удаан
Үлдээч зөвхөн энэ удаа
Шатах нь ээ ийм дулаанд
Чи хаана байна аа
Хаана хаана хаана хаана
Чиний худлаа үг
Намайг алах хүч
Зүрхэнд хутга дүрч

Verse2
Урагшаа инээж арагшаа уйлсаар залхлаа
Бөглөрнө бачимдана дотор хүнээ халхлаад
Юу хэрэгтэйг нь өгөөд цаашаагаа алхлаа
Юу хэрэгтэйг нь юу юу юу хэрэгтэй юм

Яг юу хүсдэг вэ надаас
Үнсэлт уруул үнэр амт үг нь дурлуулдаг дуу юу
Яг юу хүсдэг вэ надаас
Өнгө мөнгө үнэт эдлэл үхэж хатсан хайрын үг үү
Яг юу хүсдэг вэ надаас
Түнэр харанхуй байсан ч тэвэрч авах хариуг уу
Яг юу хүсдэг вэ надаас
Яг юу хүсэх вэ чамаас

Надад хайлсан бие биш хайр хэрэгтэй байна
Хүнээс илүү хүн биш зүгээр хүний зэрэгтэй бай
Зүсэж бариад яахав зүрх зүгээр эрхтэн байг
Зогсож хориод яахав хүсээд байвал орхидог байг
Орхидог байг
Орхидог байг
Зүгээр гэдэг үгэнд багтахгүй бол орилдог байг
Орилдог байг

Hook

Исполнитель: 
Год: 
Жанр: